Цаг үеийн мэдээ

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Алматы-2022” Азийн аварга “Хилчин” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Гранд Слам ангиллаас ес дэх медаль, долоо дахь хүрэл медалиа зүүв. Тэрбээр Токиод үдээс өмнө Польшийн Патрик Ваврызекийг 03:25, АНЭУ-ын Гурам Давашвилиг 02:01, Францын Максим Гоберийг “Golden Score”-д 04:48 минутад тус тус ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөтэй, эзэн орны алдарт Жоширо Марүяматай тун тэнцүүхэн хүч үзсэн бөгөөд нэмэлт цагт торгуулиар ялагдсан. 

Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Мартин Сетцийг “иппон” буулгаснаар шагналын тавцанд зогсов. Ийнхүү чансаа өндөр, нэр хүндтэй Токиогийн “Их Дуулга”-д Монголын 13 жүдоч хүч үзсэнээс хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.