Цаг үеийн мэдээ

Хүндийн өргөлтийн 2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ арванхоёрдугаар сарын 5-16-нд Колумбийн нийслэл Богота болно. Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Дэлхийн аваргад өрсөлдөх манай дөрвөн бүсгүй сарын өмнө нь Бахрейны Манамамд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг гурван алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хоёр хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. 

Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 онд алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.