Цаг үеийн мэдээ

Ираны эрх баригчид хижабыг заавал өмсөх тухай хуулийг эргэн харахаа мэдэгдлээ.  Энэ шийдвэр нь хоёр сарын турш үргэлжилсэн эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн үр дүн юм. Иранд эмэгтэйчүүдийн жагсаал есдүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд 22 настай Махса Амини хижабыг "буруу" өмссөн хэргээр саатуулагдаж, цагдаагийн хүчирхийлэлд өртөн амиа алдсантай холбоотой эхэлсэн.

Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери “Парламент болон шүүхийн байгууллага хоёулаа энэ асуудал дээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн. Гэхдээ эрх баригчид чухам юуг, ямар чиглэлд өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа хэлсэнгүй. Шинжилгээний бүлэг тайлангаа бэлдэх үед нэг, хоёр долоо хоногийн дараа тодорхой мэдээ гарах байх гэж Ерөнхий прокурор онцоллоо.

Иранд эмэгтэй хүн хижаб өмсөх үүргийг 1983 оноос хойш хуулиар баталгаажуулсан боловч тус улсад энэ талаар нэгдсэн ойлголт байдаггүй. Эмэгтэйчүүдэд толгойгоо халхлах эсэхээ сонгох эрхийг өгөхийг санал болгож хэлэлцээр өрнөж байна. Есдүгээр сард Ираны шинэчлэлийн гол нам хижабын хуулийг цуцлахыг санал болгож байсан.

Арванхоёрдугаар сарын 4-нд Ерөнхий прокурор Монтазери Аминигийн үхэлд хүрсэнтэй холбоотой ёс суртахууны цагдааг татан буулгаж байгааг мэдэгдсэн.  "Ёс суртахууны цагдаагийн алба шударга ёсонд ямар ч хамаагүй" гэж Ерөнхий прокурор нэмж хэлсэн.

Албан ёсны мэдээллээр эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 200 орчим хүн амиа алдсан байна. Харин хүний эрхийн төлөө тэмцэгчид 469 гаруй жагсагч амь үрэгдсэний 64 нь насанд хүрээгүй хүүхэд гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC