Цаг үеийн мэдээ

Хилийн цэргийн 0166 дугаар ангийн жолооч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа 12 дугаар сарын 06-ны 05:00 цагт төрөлтийн огцом өвдөлт өгчээ. Хилийн ангиас түргэн тусламжийн автомашин хөдөлгөөн үйлдсэн боловч сумын төв орж амжилгүй автомашинд эх амаржсан байна. Улмаар 2.800 гр жинтэй охиныг ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч, ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч, ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эх барин авчээ. Овоот нь Өмнөговь аймгаас 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан отрядын нэг юм. Өвлийн цагт, хээрийн нөхцөлд алтан гартай эмч нарын ачаар эх үр эсэн мэнд амаржсан байна.