Цаг үеийн мэдээ

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Догдлол дээр нь догдлол, баяр дээр нь баяр нэмэхээр шинэ жилийн тоглолтууд айсуй. Хүүхэд багачуудад зориулсан шинэ жилийн баярын тоглолтуудын талаарх мэдээллийг хүргэе.

 

WINTER MELODY ардын урлаг, өв соёлын тоглолт

Цагаан лавай чуулгын “WINTER MELODY” ардын урлаг, өв соёлын тоглолт нь үндэсний бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий, магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд шинэ жилд зориулсан урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.

Хаана: ГАН ЗАМ палас

Хэзээ: 2022.12.7, 12.11, 12.18, 12.25

Насны ангилал: +6

“PUPPET SHOW” шинэ жилийн тоглолт

Орчин үеийн дэлхийн шилдэг хүүхэлдэйн номерууд, неон гэрлийн үзүүлбэр, илбэчиний үзүүлбэр, хөгжилтэй алиалагч, өвлийн өвгөн, цасан охин болон муу санаат салбадайн бүрэлдэхүүнтэй хүүхлийн жүжиг нь 3-аас дээш бүх насныхан үзэх боломжтой тул гэр бүлээрээ үзэхэд нэн тохиромжтой.

Хаана: РЦНК

Хэзээ: 2022.12.10-21

Насны ангилал: +3

Kids Christmas Party 2023

Хүүхэд бүрт зориулсан энэ жилийн хамгийн гайхалтай, хамгийн гоё, хамгийн олон хүүхэд оролцох шинэ жилийн баярын  парти юм.

Хаана: Zaisan Hill Complex

Хэзээ: 2022.12.24-25

Насны ангилал: +3

“Хүслийн зул сар” баярын арга хэмжээ

Цар тахлаас үүдэн 2 жил гэртээ өнжсөн хүүхэд багачууддаа зориулан урлагийн үзүүлбэр тоглолт, оройн зоог, хөгжөөнт тоглоом зэрэг олон гайхалтай зүйлсийг багтаасан баярын арга хэмжээ юм.

Хаана: Улаанбаатар зочид буудал, их танхимд

Хэзээ: 2022.12.27

Насны ангилал: +4                                                            “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” бүжгэн жүжиг

Цөмөөхэй ба гайхамшгийн орон медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D backround ,Video effects бүхий шинэлг шийдэл мэт гайхалтай уран бүтээлийг туурвихаараа энэ удаагийн жүжиг маш онцгой юм.

Хаана: Степпе Арина

Хэзээ: 2022.12.31, 2023.01.01-02

Насны ангилал: +3

П.И. Чайковский “Щелкунчик” балет

Хүүхэд бүрийн ялангуяа балетчин бяцхан охидын маань хүсэн хүлээдэг П.И. Чайковский “Щелкунчик” балет нь анх 1892 оны 12-р сарын 18-ны өдөр Петербургийн Марийнский театрт анх тавигдаж байсан бөгөөд зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог охги бүтээлийн нэг юм.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 2022.12.10, 12.11

Насны ангилал: +6