Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс 5 толгойтой холбоотой БЭТ-ын танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийнэ

- Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар  хоорондын хэлэлцээрийн төсөл

- Хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай

- 2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгаа асуудлууд зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид шууд дамжуулан хүргэх болно.