Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Засгийн газрыг унагах ажиллагаа явуулах гэж байсан 25 хүнийг тусгай ажиллагааны үеэр илрүүлж, баривчлан саатуулсан тухай ВВС агентлаг мэдээллээ. Германы хэвлэлийн мэдээлснээр хэт барууны үзэлтнүүд болон цэргийн алба хаагчид байсан этгээдүүд Парламентын ордон руу дайрч, төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн байжээ.

Энэ жил 71 настай, өөрийгөө наймдугаар Хенрих ханхүү гэж нэрлэдэг этгээд уг төлөвлөгөөнд голлох үүрэг гүйцэтгэжээ. Холбооны прокуроруудын хэлснээр тэрээр Германы 11 мужаас баригдсан этгээдүүдийн дунд байгаа хоёр толгойлогчийн нэг юм байна. 

Баригдсан этгээдүүдийн дунд Германы цагдаа нарын удаан хугацаанд хяналтдаа байлгаж буй рацист хөдөлгөөн болох Рейхсбургер хэт даврагчдын хөдөлгөөний гишүүд багтжээ. Тэд орчин үеийн Герман улсын төрийн бүтцийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн байна. Мөн хоёрдугаар Рейх гэж нэрлэдэг 1871 оны Герман улсын эзэнт гүрнийг сэргээх хүсэл тэмүүлэлтэй 50 орчим хүнтэй бүлгэмийг илрүүлжээ. Одоогоор уг бүлгэмийн нэрийг тогтоогоогүй байгаа аж.

Германаас гадна Австри, Итали улсуудаас хоёр этгээдийг баривчилж мэдүүлэг авахаар саатуулсан байна. Германы Хууль зүйн сайд Марко Бушманны мэдээлснээр улс орон даяар терроризмын эсрэг ажиллагаа явуулж сэжиг бүхий зэвсэгт этгээдүүдийг баривчилсан гэжээ. 

Зарим эх сурвалжуудын дамжуулж байгаагаар гэмт этгээдүүд 2021 оны 11 дүгээр сараас хойш төрийн эрхийг хүчээр булааж авахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: ВВС