Цаг үеийн мэдээ

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Google компани жил бүр хэрэглэгчдийнхээ хамгийн их хайсан үгийг танилцуулдаг уламжлалтай. Энэ жил хэрэглэгчдийн Google хайлтын системээс хамгийн их эрж хайсан үг бол “Wordle” ажээ.

Энэ нь үг бүтээдэг тоглоомын нэр бөгөөд тоглогчид таван үсэгтэй үгийг таах зургаан удаагийн оролдлого хийх эрхтэй байна. Уг тоглоомыг Уэльсийн программ хангамжийн инженер Жош Вардле зохион бүтээж хөгжүүлсэн байна. Харин Нью-Йорк Таймс компани 2022 оноос эрхийг нь эзэмшдэг болжээ.

“Wordle” тоглоомын нэрээс гадна улирч буй 2022 онд Google-ын хэрэглэгчид cacao /какао/, homer, canny /хашир/, foray /сүйрэл довтолгоо/, trove /цуглуулга/, saute /бага тосонд шарах/, facit зэрэг үгнүүдийг хамгийн хайжээ. Мөн хатан хаан Элизабетийн үхэл, Украин, Жонни Депп, Амбер Херд, Уилл Смит, Серена Уильямс зэрэг үгсийг хайхаа мартаагүй байна. 

Түүнчлэн АНУ-ын хэрэглэгчид Mega Millions, Powerball зэрэг хонжворт сугалааг өнгөрч буй онд Google-с хамгийн их хайжээ. 

Эх сурвалж: ВВС