Цаг үеийн мэдээ

АН-ын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр болон О. Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Төр засаг маань хулгайчаа хайгаад завгүй байх шиг байна. Үүн дээр гайхаад байх зүйл байхгүй. Хулгайчаа дотроосоо хайх хэрэгтэй та нартай мөр зэрэгцээд сууж байгаа.  Үнэнийг булзааруулахын тулд бизнес эрхлэгч рүүгээ дайрдаг, ААН-үүд рүү дайрдаг энэ зарчмыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй. Асуудлыг үндэс сууриар нь өөрчлөх ёстой, сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр хулгайчдаас салж чадахгүй"гэлээ. 

Мөн Үндэсний бодлогын хороог ойрын хугацаанд хуралдуулж, шийдвэр гаргаж, дараа дараагийн гарц гаргалгааг хайна. Үүний хүрээнд Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гарын үсгийг цуглуулах ажил амжилттай явж байна гэв.