Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.12.08/ Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөл цаг үеийн асуудлаар хаалттай хуралдлаа.

Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөлөөс улс төр, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дараах чиг үүргийг өглөө. 

Нэгдүгээрт,  

Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсаалд оролцогч залуусын төлөөллийг хүлээн авч уулзахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүрэг болгов.

Хоёрдугаарт,

Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсаалд оролцогч залуусын эсрэг аливаа төрлийн хүний эрх зөрчил гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллах шаардлагыг Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх, 

Гуравдугаарт, 

Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсаалд оролцогч залуусыг үймээн самуунд турхирах болон гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж ажиллах шаардлагыг ЦЕГ-т хүргүүлэх үүргийг Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргалд өнөөдрийн хурлаас үүрэг болголоо.