Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наядын нүүрсний хулгайн асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр: "Эрх баригч намын гишүүд нийтээрээ 40 их наяд гэдэг тоо худал, Доржханд гишүүн нийгэмд бухимдал төрүүлж, залуусыг буруу зүйлд уруу татлаа гэж дайрах нь олширлоо. Нийгэмд шүгэл үлээж, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгайг ил болгох, хариуцлага тооцохыг шаардаж байгаа нь үнэн. Жагсагчдын төлөөлөл болон хууль хяналтын байгууллагад хандан өөрсдийн тооцооллоо хуваалцахад бэлэн. Харин иргэд хулгайн эздийг зарлахыг шаардсаар байна. Хариулт маш энгийн. Төрийн нууцад оруулсан “off take” гэрээг ил болгосноор нэрс эхнээсээ тодорно" гэв.