Цаг үеийн мэдээ

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн Өмнөговь аймгийн тамирчид, дасгалжуулагчдад аймгийн засаг дарга хүндэтгэл үзүүллээ. 

Дэлхийн 51 орны 200 гаруй шилдэг тамирчид өрсөлдсөн чансаа өндөр энэхүү тэмцээнд Өмнөговь аймгийн “Цэц” шатрын холбооны тамирчид оролцон Сонинбаяр овогтой Төгөлдөр дэлхийн аваргын болзол хангасан баярт үйл явдал болсон билээ. Мөн тус тэмцээнд Бат-Эрдэнэ овогтой Отгонбаяр тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм. Эдгээр амжилт гаргасан тамирчид, тэдний дасгалжуулагчийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч хүндэтгэл үзүүлэн мөнгөн урамшуулал олголоо. Цаашлаад дэлхийн чансаатай олон тэмцээн уралдаанд орохоор бэлтгэж байгаа юм. Оюуны спортод амжилт гаргаж байгаа тамирчдаа дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийллээ. Сонирхогчдын дэлхийн аваргад насны ангилал байдаггүй бөгөөд манай 2 тамирчин сүүлийн өрөг дээр хоорондоо таарч өрсөлдсөн байна.