Цаг үеийн мэдээ

А.Одончимэг нь “Монгол жангүм” нэрээр олонд алдаршсан. Тэрээр 25 жилийн турш  өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд өрхийн орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн төдийгүй өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгч байжээ. Сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар тусалж байсан. Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор тусламж үзүүлж ирснээрээ тэрээр олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбай дээр жагсаж буй иргэдийг халуун чацаргана, боорцог, мэхээртэй тос зэргээр дайлжээ.