Цаг үеийн мэдээ

Их Британи, Итали, Япон улсууд хиймэл оюун ухаан ашиглаж цоо шинэ төрлийн байлдааны онгоц бүтээж хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсныг Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгджээ. Уг хамтын ажиллагаа нь Их Британид олон мянган ажлын байр шинээр бий болгохоос гадна аюулгүй байдлыг хүчирхэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Дээрх гурван улсын бүтээх шинэ үеийн байлдааны зориулалттай онгоцнууд 2030 онд хэрэглээнд нэвтэрч Typhoon /Хуй салхи/ байлдааны онгоцнуудын байрыг эзэлнэ. Tempest /Шуурга/ нэртэй шинээр бүтээгдэх байлдааны онгоц хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор зэвсэглэгдэх юм байна. Хөгжүүлэлт хэдийнээ эхэлсэн ба хурдны нууцлал, дэвшилтэт мэдрэгч, нисгэгчийг сандарсан болон стресст орсон үед туслах хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа ажээ.  

Хэрэв шаардлагатай гэж үзвэл нисгэгчгүй нисэх ба дуунаас хурдан пуужингуудаар галлах боломжтой. Энэ мэтчилэн хамгийн орчин үеийн шинэ технологиор бүтэх онгоцны зардал тун өндөр байх нь гарцаагүй. Одоогоор Пентагоны хөгжүүлсэн F35 байлдааны онгоц хамгийн үнэтэйд тооцогдож байна. 

Эх сурвалж: ВВС