Цаг үеийн мэдээ

Эрүүл биед Саруул ухаан оршино” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

“Денк фарма”, “Монос фарма” эм нийлүүлэх байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрүүл биед Саруул ухаан оршино” сэдэвт өдөрлөгийг ОБЕГ-т зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээний үеэр амин дэмийн болон биологийн идэвхт бүтээгдэхүүний зөв хэрэглээ, түүний ач холбогдлын талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийсэн юм.

Мөн ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, танита, био энергийн аппаратуудаар тус тус үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.