Цаг үеийн мэдээ

Нүүрсний хэргийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалд зарим урлаг соёлын уран бүтээлчид ард иргэдийг уриалан, түүчээлэн оролцож буй. Тухайн асуудлаар реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр

“Ардын баатрууд нь гарч ирээд жагсаал цуглааныг үймүүлдэг. Өөрийн 100 хувь итгэлгүй байгаа зүйл дээр яаж бусдыг уриалж чадах юм. Зорилго чиглэл нь өөр байгаа зүйлд хүмүүсийг талбай дээр гарч ир гэж уриалж чадахгүй. Гэхдээ өнөөдрийн жагсаал нэг зорилго, чиглэлтэй олон залуус олон хоног жагсаж байгаад бахархалтай байна. Надад сүүлийн сонгуулиар хоёр тэрбум төгрөг санал болгосон. Би үгүй гэсэн. Харин одоо энэ жагсаалыг зохион байгуулж байгаа зарим хүн ил, далд байдлаар ажилласан шүү. Энэ хүмүүст би итгэж чадахгүй” гэв.