Цаг үеийн мэдээ

Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 12 дугаар сарын 10, 11-ний өдөр тоглогдох “П.И.Чайковский Шелкунчик” балетын тоглолт Сүхбаатарын талбай дээрх үүссэн жагсаал, цуглаантай холбогдуулан хойшиллоо. Энэ тухай ДБЭТ албан ёсны цахим хуудастаа: 

"Та болон таны дотнын хүмүүсийн аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх зорилгоор тоглолт нэг долоо хоногийн хугацаагаар хойшилж 12 дугаар сарын 17, 18-ний өдрүүдэд тоглогдох болсонд хүлцэл өчье. 

Жич: Та хэрэв хагас сайн өдрийн тасалбар худалдан авсан бол 1 долоо хоногийн дараа тус өдрөө үзэх боломжтой.

Таны худалдан авсан тасалбар дээрх суудлын байршил өөрчлөгдөхгүй болно" хэмээн нийтэлжээ.