Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна.

2022 оны 12-р сарын 09-ний 20 цагаас 12-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн  өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар 13, 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа