Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол /2022.12.14/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах юм.

Өмнөх сарын тохирол арваннэгдүгээр сарын 16-нд болж, нийт 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38 мянга 885 азтан тодорсон.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121

4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/- 3417

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305

6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38

7 орон таарсан /500,000-10 сая/- 3

8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.