Цаг үеийн мэдээ

 НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1950 оны арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Хүний эрхийн өдөр (Human Rights Day) болгон тунхаглажээ. Дэлхийн бүх улс болон сонирхсон байгууллагууд энэ өдөр арга хэмжээ зохион байгуулж  байхыг НҮБ санал болгосон байлаа. Арванхоёрдугаар сарын 10-ныг сонгосон нь 1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхгийг (Universal Declaration of Human Rights, UDHR). баталсантай холбоотой.

Хүний бүх эрхийг зөрчиж байсан  дайны дараа энэ тунхгийг баталсан бөгөөд энэ нь хүний  эрхийн тухай дэлхийн анхны баримт юм. Тунхагт улс төр, иргэний болон нийгэм, соёл, эдийн  засгийн эрхийг дэлгэрэнгүйгээр зааж өгчээ. Дашрамд дурдахад,  таван жил тутам энэ өдрөөр НҮБ-ын  хүний эрхийн салбарын шагнал гардуулах ёслол хийгддэг бөгөөд уг шагналыг 1966 онд бий болгож, 1968 онд анх удаагаа гардуулжээ.