Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 33 жилийн ой, Ардчиллын төлөөх намуудын баяр, "Ардчилал хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан Ардчилсан нам, Монгол үндэсний бөхийн холбоотой хамтран Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн хүндэтгэлийн барилдааныг зохион байгуулж байна.

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан өдөрт зориулж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүчит бөхийн барилдаанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  АН-ын ҮБХ-даргын зөвлөх Г.Баярсайхан, АН-ын ҮБХ-ны Тэргүүлэгч Б.Батнасан, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчидахмад партизанууд хүрэлцэн ирж хүчит 256 бөхийн барилдааныг үзэж байна.