Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний паралимпын хорооны 2022 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол өнөөдөр "Улаанбаатар" зочид буудлын танхимд болов. Тус хорооны баг тамирчид улирч буй онд паралимпын өвлийн наадам, ДАШТ, Азийн АШТ, дэлхийн цом, гранпри тэмцээнээс спортын найман төрөлд 18 медаль хүртжээ. 

Л.Туруунаа нь Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн нь Монголын пара тамирчдын энэ оны оргил амжилт байв. Мөн Монголын бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртсэн юм.