Цаг үеийн мэдээ

Хийл нь утсан хөгжмийн төрөлд, мөн нумт хөгжмийн төрөлд аль алинд нь багтдаг хосолсон зэмсэгт хөгжим юм. Хийл хөгжмийн өвөг Арабаас Европ руу 1100 оны үед дэлгэрсэн ба олон зууны туршид хэлбэрээ өөрчилж явсаар 1568 онд Гаспаро де Сало хэмээх Итали мастер дээгүүр хөгтэй хийл хөгжим урласан нь орчин үеийн хийлтэй төстэй байсан хэмээн тооцогддог. Дуугаралтын цар хүрээний хувьд цээл болон баргил гэх мэт байсан байна.Үүний дараачаас Паоло Маджини (1580-1632), Андреа Амати гэх мэт олонд танигдсан хийл хөгжим урлаачид гарсан бөгөөд эд нар нь Италийн хийл хөгжим урлах дэгийг тавьсан ба хамгийн алдартай нь Антонио Страдивари (1644-1737),  Джузеппе Гварнери (1698-1737) нар юм. Энэ 2 агуу мастерын урласан хийлүүд нь хийл хөгжмийн орчин үеийн стандартыг төгс төгөлдөр тогтоосон ба өнөөг хүртэл хийц, дуугаралтын хувьд хамгийн үнэтэйд тооцогддог. 4-н утастай, f хэлбэрийн нүхтэй, наймын тоо мэт хэлбэртэй хөгжмийг “виолин” буюу “хийл” хэмээн албан ёсоор нэрших болжээ.

Хийл нь дотроо штрохын хийл, чикира хийл, их хуур, морин хийл, эрдүү хийл, кротта хийл, бамбир хийл, кит буюу пошетта халаасны хийл, лироне хийл, октабасс  хийл, пласирь хийл, пуллуван вина хийл, ребек хийл, салор хийл, сука хийл, цахилгаан хийл зэрэг олон төрөлтэй ажээ.