Цаг үеийн мэдээ

Channel 11 телевизийн хамт олон “Ярууслын чуулган” наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү наадмын эхний үе шатууд цахим хэлбэрээр явагдаж, сүүлийн шалгаруулалт танхимд болдог онцлогтой. “Ярууслын чуулган” монгол туургатны наадам зохион байгуулагдсан анхны жил дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, Халимаг, Буриад, Өвөрмонгол, Тува найрагч нар оролцсон. Энэ жил Франц, Япон найрагчид “Дэлхийд анх удаа зохион байгуулагдсан цахим наадмыг хүндэтгэн шүлгээ дуудлаа” хэмээгээд зохион байгуулагчдад амжилт хүсэж, бүтээлийн дээжээ илгээжээ. 2022.12.17-нд “Чингис хааны музей”-д “Ярууслын чуулган” наадмын сүүлийн шатанд үлдсэн 45 найрагчийг оролцуулан, ялагчийг тодруулах аж. Тус арга хэмжээний санаачлагч, хамтран зохион байгуулагчаар “Ярууслын чуулган” ТББ, мэдээллийн ивээн тэтгэгч shilen.mn сайт ажиллаж байна. Өнгөрсөн жилийн наадмын ялагч Д.Урианхай 30 сая төгрөг, дэд байрын шагналт М.Амархүү 15 сая төгрөг, Гуравдугаар байрын шагналт, Б.Барсболд гутгаар байрт шалгарч 5 сая төгрөгийн шагнал, сүүлийн шатанд үлдсэн 6 найрагч тус бүр сая төгрөгийн шагналыг хүртсэн. Энэ нь яруу найргийн түүхэнд анх удаа оюуны үнэлэмжийг дээшлүүлсэн үйл явдал байлаа хэмээн хэл бичгийн мэргэжилтнүүд дүгнэсэн юм.