Цаг үеийн мэдээ

Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг оролцохоор мордсон билээ. Уг тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн дэлхийн цомын Хүрэл медаль, Ази тивийн Мөнгөн медаль хүртлээ. 

Мөн Спортын мастер М Д.Отгонхүү Дэлхийн цомын 8-р байр, Азийн аваргын 6-байр, ОУХМ Д.Баасандорж Дэлхийн цомын 9-р байр, Азийн аваргын 7-р байр, СМ О.Сайханжаргал дэлхийн цомын 12-р байр, Азийн аваргын 10-р байр, СДМ Д.Сэлэнгэ шигшээ 16-д шалгарсан амжилт үзүүллээ. Иийнхүү багаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 4-р байрыг эзэллээ.