Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдрөөс эхлэн гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж байна. Тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан түүний хувьд өчигдөр ес дэх өдрийн барилдаанд ах дүү гурван Вакагийн хамгийн том нь комүсүби Вакамотохарүтай барилдах үедээ зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн юм. 

Хоошёорюү 6 давж, 3 унаатай явж байгаа бөгөөд өнөөдөр түүнтэй барилдах нутаг нэгт Кирибияма барилдалгүй даваа авч байна.