Цаг үеийн мэдээ

Монголын модон барилдааны холбоо буюу Mas-wrestling-ийн төрөл нь “UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн УАШТ-д Demo буюу үзүүлэх төрлөөр оролцлоо. 2013 онд байгуулагдсан тус холбоо тогтмол УАШТ-ээ зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдөр олон улсын тэмцээнүүдийн сорилгоо Степпе Аренад зохион байгуулав. Тэд энэ оны дөрөвдүгээр сард улсын аваргаа тодруулах бол эх орондоо наймдугаар сарын 10-13-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авна. Эдгээр тэмцээнүүдийн сорил болгон зохион байгуулсан тус тэмцээний хамгийн сонирхолтой өрсөлдөөн эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөж, 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэтуяа, 2018 оны ДАШТ-ий хүрэлтэй Т.Оюун-Эрдэнийг ялж түрүүлэв. Мөн тус тэмцээнд дэлхийн медальтнуудаас Т.Адъяатөмөр -105 кг-д түрүүллээ. 

Эрэгтэй +105 кг

1. Б.Мөнхтүшиг /Өмнөговь/

2. Б.Ганзолбоо /Төв/

3. Б.Банзрагч /Чингэлтэй/

Т.Түвшинтулга /Онцгой 120-р анги/

Эрэгтэй -105 кг

1. Т.Адъяатөмөр /Аагий про/

2. Б.Түмэн-Өлзий /Өмнөговь/

3. Х.Еркебек /Баян-Өлгий/

Г.Мөнхтэмүүлэн /Төв цагдаа/

Эрэгтэй -90 кг

1. И.Садам /Ховд/

2. К.Нурлан /Баян-Өлгий/

3. Б.Өнөболд /Аагий про/

М.Мөнх-Үүлэй /Шилдэг зам/

Эрэгтэй -80 кг

1. С.Отгонбаяр /Өмнөговь/

2. М.Билгүүн /Төв/

3. И.Буяндалай /Аагий про/

М.Алтанбаатар /Аагий про/

Эрэгтэй -70 кг

1. Т.Кажыммухан /Дархан/

2. А.Жаргалсайхан /Булган/

3. Ц.Батхишиг /Өвөрхангай/

М.Бат-Ерөөл /Говь-Алтай/

Эрэгтэй -60 кг

1. Ц.Нямдаваа /Шилдэг зам/

2. Ц.Пүрэвсүрэн //

3. А.Эрдэнэсүх /Чингэлтэй/

О.Бямбацог /Зүүн хараа цагдаагийн газар/

Эмэгтэй +70 кг

1. Б.Эрдэнэтуяа /4-р сургууль/

2. Т.Оюун-Эрдэнэ /ҮБТДС/

3. Б.Бахытгүл /Баян-Өлгий/

Б.Орхон /Говь-Алтай/

Эмэгтэй -70 кг

1. Б.Мөнхтуяа /Аагий про/

2. З.Сарантуяа /Төв/

3. С.Энхжил /Говь-Алтай/

Б.Чандмань-Эрдэнэ /Шилдэг зам/