Цаг үеийн мэдээ

Хайрхан нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит Начин цолны хүндэтгэлийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Энэхүү барилдаан нь нэгдүгээр сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны үеэр үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас: 

 5.000.000 төгрөгийн азтан, 

  3.000.000 төгрөгийн азтан, 

  1.000.000 төгрөгийн азтан  тус тус тодруулна.

Мөн зодоглосон бөхчүүдээс: 

         ~ Нэг жилийн гурилын хэрэглээ, 

         ~ Нэг жилийн будааны хэрэглээ, 

         ~ Нэг жилийн сүүний хэрэглээгээ хожих азтанууд тодрох юм.