Цаг үеийн мэдээ

Монголын волейболын шигшээ баг болон “Ноён Натур Мед” багийн довтлогч Тамираагийн Хангалын хүчин зүтгэж буй “Накхон Ратчасима” баг одоогоор Тайландын лигт 7 хожил, нэг ч хожигдолгүй  нэгдүгээр тойргийн аваргаар тодров. Хамгийн муу амжилттай хоёр баг нь хасагдаж хоёрдугаар шатанд 6 баг дахин тойргийн журмаар өрсөлдөж байна. 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 оны Тайландын лигийн аварга “Накхон Ратчасима” баг хоёрдугаар тойрогт эхний ялалтаа авснаар 8 дараалж хожиж итгэл төгс тэргүүлж байна. 

Т.Хангалын багийн I тойргийн 7 тоглолтын харьцаа:

 “Паяак Сенсе”-г 3:0 (25:15, 25:14, 25:19)

“Диамонд Фүүд”-ийг 3:1 (21:25, 25:20, 25:19, 25:18)

“РМҮТТ”-ийг 3:0 (25:17, 25:20, 25:20)

“Koхкүүд Кабана”-г 3:0 (25:15, 25:19, 25:15) 

“Фитсанулок”-ыг 3:1 (25:21, 25:18, 21:25, 25:23)

“Плоокпаниа”-г 3:0 (26:24, 25:18, 25:21)

“Касетсарт”-ыг 3:0-ээр (25:18, 25:11, 30:28) тус тус хожив.