Цаг үеийн мэдээ

Монгол улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний томоохон хэмжээний “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотод “Степп Арена” мөсөн ордонд 2023 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү шоуны найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байна.

Шоу зохион байгуулагдах өдөр :

1-р тоглолт : 2023 оны 1-р сарын 27 –ны 19:30 цагт

2-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 15:00  цагт

3-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 19:00 цагт

Тал нутгийн мөсөн шоунд Япон улсаас урилгаар уран гулгалтын тамирчид болон Япон улсын үндэсний өв соёл тээгч бүжигчид оролцоно.

Уран гулгагчид:

Г.Марал-Эрдэнэ

HONGO RIKA

KARAKAWA TSUNEHITO

URAMATSU CHISATO

HONDA HIROKI          

Бүжигчид:

HARASHIMA FUMIKO

HARASHIMA MIE

SHIMMURA MASAKATSU

YAMADA YOJI

Оролцох уран бүтээлчид:

MУГЖ Ө. Уянга

Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун

Дуучин МУГЖ Д.Оюунтүлхүүр

Дуучин Б.Маралжингоо

Монгол бүжигчин Мөнгөнцэцэг багш, доктор (Ph. D), СТА

Хүүхдийн найрал дууны Улаан Бүч чуулга

Буган хамтлаг

Тасалбар авах линк:  https://steppearena.mn/.../%d1%82%d0%b0%d0%bb-%d0%bd%d1.../