Цаг үеийн мэдээ

“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насын Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд анхны ялалтаа авч хүрэл медалийн болзол хангав. Манай боксчин Узбекистаны Санжарбек Вахабов 4:1-ээр илүүрхсэн. Д.Ганболд даваа гаригт Филиппиний Жара Флинттэй медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ.