Цаг үеийн мэдээ

Хоёр жилийн өмнө Картер Реумтай гэрлэж олны анхаарлыг татаж байсан Парис Хилтон ээж болсон тухайгаа Инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгджээ. Тэрээр эмэгтэй хүний эрхий хурууг базсан бяцхан гарны зургийг нийтэлж “чамайг хайрлах хайрыг үгээр илэрхийлэх аргагүй” гэсэн тайлбарыг цэнхэр өнгийн зүрхтэй хамт бичсэн байна.

Хилтоны хэвлэлийн төлөөлөгчид түүний өгсөн мэдээлэл үнэн болохыг баталжээ. Саяхан People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хилтон үргэлж ээж болохыг мөрөөддөг байсан ба Картертай уулзаж нэгнээ олж, гэр бүл болсондоо баяртай байдаг тухайгаа ярьсан байна. 

Хос 2021 оны 11 дүгээр сард тансаг хуримын ёслол хийснээс хойш үр шилжүүлэн суулгах, хуруу шилний аргаар хүүхэдтэй болох тухай нээлттэй ярьдаг болсон юм. Парисыг тээгч эхээр хүүхдээ төрүүлсэн тухай цуурхаж байгаа ч энэ талаар баттай эх сурвалжийн мэдээ гараагүй байна. 

Энэ хооронд олны танил эрхмүүд хосыг бүл нэмсэнд нь баяр хүргэж, мэндчилгээнүүд хөвөрсөөр байгаа юм. Реалити шоуны од Ким Кардашиан “та нарын төлөө баяртай байна” хэмээн бичиж цагаан өнгийн зүрхэн эможи илгээжээ. Мөн супер модель Хайди Клум “та нарын өмнөөс маш их баяртай байна. Бөөн бөөн хайр илгээе” гэжээ.

Эх сурвалж: CNN