Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр нэрлэгдэж Гиннесийн номд бичигдээд байсан Францын гэлэнмаа Андре ахайтан энэ сард 118 насандаа таалал төгссөн юм. Түүнийг таалал төгссөний дараа Испанийн иргэн 115 настай Мариа Браняс Морераг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номд бүртгэжээ.

Мариа Морера дэлхийн нэг, хоёрдугаар дайн, иргэний дайн, дэлхийд цуутай хоёр цар тахлыг даван туулсан юм. Тэр одоогоос бараг 116 жилийн өмнө Сан Францискогийн ойролцоо төрсөн байна. Морерагийн төрсөн өдрийг Врайтын ах дүүс анхны эрчим хүчний эх үүсвэртэй нислэг үйлдэхээс дөрвөн жил, алдарт Титаник хөлгийн барилгын ажил эхлэхээс хоёр жилийн өмнө 1907 оны гуравдугаар сарын 4-ний өдөр гэж тодорхойлжээ. 

Дэлхийн хамгийн өндөр настай хүн Испанийн Каталониагийн ахмадын асрах газарт амьдралынхаа сүүлчийн 22 жилийг өнгөрөөсөн байна. Тэр саяхан охиныхоо тусламжтай Твиттер хаяг нээжээ. Твиттерийнхээ танилцуулах хэсэгт “би хөгшин, бүр маш хөгшин. Гэхдээ тэнэг биш шүү” хэмээн бичиж олон мянган дагагчтай болсон байна. 

Морерагийн эцэг эх Испаниас АНУ руу цагаачлан очсон байхад тэрээр төрсөн ч гэр бүл нь найман жилийн дараа эх орондоо эргэн иржээ. Мөн тэрээр коронавирусийн халдвар аваад эдгэсэн дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй юм. Гурван жилийн өмнө ковидын халдвар аваад эдгэсэн байна. 

Эх сурвалж: CNN