Цаг үеийн мэдээ

Иран улсын Баруун Азербайжан мужийн Хой хотын ойролцоо өнгөрсөн бямба гарагийн шөнө газар хөдөлжээ. Бямба гарагийн орой 21:44 цагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 800 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Хой хот хамгийн их гарз хохирол амсжээ. Мөн Баруун Азербайжан мужийн 70 орчим тосгонд хохирол учирсан байна. 

АНУ-ын газарзүйн судалгааны газар газар хөдлөлтийн хүчийг 5.9 магнитуд байсан гэж тодорхойлжээ. IRNA агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй байсан тул мужийн нийт нутаг дэвсгэрт нийт иргэдэд мэдрэгдсэн байна. Мөн хөрш зүүн Азербайжан мужид ч чичирхийлэл мэдрэгджээ.

Холбогдох хүмүүс газар хөдөлсөн бүсэд ажиллаж байгаа бөгөөд нас барсан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.

Эх сурвалж: CNN