Цаг үеийн мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ВВС 2 сувгийн хийсэн гурван ангит баримтат нэвтрүүлэгт Орос, Украины дайн эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан тухайгаа дэлгэжээ. 2022 оны хоёрдугаар сард дайны өмнөхөн хийсэн уг яриа маш урт удаан хугацаанд үргэлжилсэн байна.

Ерөнхий сайд асан Жонсоны хэлснээр Путин Их Британи руу пуужин харвахад ердөө минутын л ажил хэмээн сүрдүүлсэн гэжээ. Ингэхдээ би та нарыг гэмтээмээргүй байна, гэвч шаардлага гарвал пуужин харвахад минутын хугацаа л хангалттай гэж хэлэхдээ маш тайван хоолойны өнгөөр ярьсан гэжээ. 

Жонсон түүнд хэрэв Украин руу халдвал барууны орнууд хориг тавьж, Оросын хил дээр НАТО-ын цэргүүд улам олуулаа болно гэдгийг анхааруулсан байна. Хариуд нь Путин “Борис, чи Украин ойрын хугацаанд НАТО-д элсэхгүй гэлээ. Ойрын гэдэг чинь ямар хугацаа вэ” хэмээн асуусан байна.

ВВС сувгийн хийсэн баримтат нэвтрүүлэгт Украины дайн эхлэхээс өмнө Их Британийн гадаад хэргийн сайд Бэн Валлас гэрээ хэлэлцээр хийж, дайныг болиулахаар Москвад айлчилсан ч бүтэлгүйтсэн тухай гарах ажээ. Борис Жонсон Ерөнхий сайд байхдаа ч, ерөнхий сайдын суудлаас огцорсныхоо дараа ч Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн цөөнгүй удаа Украинд зочлоод байгаа билээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian