Цаг үеийн мэдээ

Түлэгдэл нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа бөгөөд хоёрдугаар зэргийн гүн болон гуравдугаар зэргийн түлэгдэлтийн үед арьсны өнгөн давхарга болон жинхэнэ давхарга бүрэн гэмтдэг бөгөөд мэс засал эмчилгээ шаардлагатай, сорви үүсгэж эдгэрдэг. Түлэгдэлтийн дараа үүссэн сорви нь үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна гарын гоо сайханд нөлөөлдөг. Энэхүү гэмтлийг эрт үед оношилж, арьс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг хийснээр хөдөлмөрийн чадвар эрт сэргэж, амьдралын чанар сайжрах бүрэн боломжтой.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт Түлэгдэл, түлэгдлийн дараах татагдсан сорвины мэс заслын эмчилгээ хийж байна. Үүнд:

- Түлэгдэл

- Түлэгдлийн дараах татагдсан сорви

- Арьс, зөөлөн эдийн дутмагшил бүхий шарх 

Та шинжилгээ хийлгэхээс өмнө АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл согог судлалын кабинетын мэргэжлийн эмчид үзүүлнэ.