Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 1-р тойргийн барилдаан эхэллээ. Барилдааны өмнө Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ыг Монгол бөхийн өргөөнд залав. 

Эхний тойрогт Увс – Булган аймгууд учраа тааран барилдсанаас өрсөлдөөн дүүрэн, гал гарсан барилдаанууд үзүүлж, Булган аймгийн баг 14:11-ээр яллаа. Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /5/, улсын начин Д.Амаржаргал /0/, улсын начин Х.Цогтгэрэл /1/,  улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 14 даваа авсан бол Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /1/, улсын гарди Ө.Бат-Орших /2/, улсын харцага Т.Баасанхүү /2/, улсын харцага Ц.Мөнхбаяр /4/, аймгийн арслан Б.Баянмөнх /2/ нийт 11 даваа авчээ. 

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 3.000.000 төгрөгийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт, хожигдсон баг 2.000.000 төгрөгийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивлах юм. 

Өнөө орой 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай аймгууд барилдана.