Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 2023 оны туухай өргөлт, гардан тулаан, цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээр олон жил дагнан хичээллэж байгаа шилдэг офицер, ахлагч, сонсогч нартай хугацаат цэргийн алба хаагчид эн тэнцүү өрсөлдөж, бахдам амжилт үзүүлэв. 

Тэдний нэг нь сапёрчид гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч А.Мөнхцэнгэл бөгөөд тэрээр гардан тулааны 70 кг жинд ОУХМ, ахлагч Г.Бат-Ирээдүйтэй (014) алтан медалийн төлөө өрсөлдөж, үзэгчдийг огшоосон тоглолтыг үзүүлж чадсан юм. 

Энэхүү жингийн төрөлд алтан медалийг ОУХМ, ахлагч Г.Бат-Ирээдүй (014), мөнгөн медалийг спортын дэд мастер, байлдагч А.Мөнхцэнгэл (014), хүрэл медалийг спортын мастер, ахлагч У.Золбаяр (084), ахлагч А.Басан (150) нар хүртсэн юм.