Цаг үеийн мэдээ

Мобиком корпорацаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн засаг даргын тамгын газарт 80 сая орчим төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг зөөврийн компьютер хандивлалаа. 

Аймгийн засаг даргын тамгын газрын хэрэгцээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинар, төрийн албаны цахим шалгалттай холбоотой зөөврийн компьютер нэн шаардлагатай байсан билээ. 

Түүнчлэн Мобиком корпорац нь удахгүй Ховд аймагт 40 хүний ажлын байр бүхий Call center байгуулж, хөрөнгө оруулах болсноо “Invest khovd 2023” арга хэмжээн дээр дуулгасан билээ.