Цаг үеийн мэдээ

Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явжээ.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцоно уу!