Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинд жилд 1.9 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байгаа бол Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар өвчилж, өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай тоо баримтууд байна.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болсон эл аюулт өвчнөөс сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх, хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй сая сая хүний амь насыг аврах зорилгоор 2-р сарын 04-ний өдрийг “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг билээ.

Хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна та жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эл өвчнөөс 30 хүртэлх хувиар сэргийлэх боломжтой юм. Иймд өдөр тутмын амьдралдаа дараах зөв дадлыг хэвшүүлж, хайртай бүхнийхээ төлөө эрүүл байхад анхаараарай.

  • Архи, тамхинаас татгалзах,
  • Эрүүл зохистой хооллох,
  • Илүүдэл жингээс сэргийлж биеийн жингээ хэвийн байлгах,
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх,
  • Жирэмслэлтээс сэргийлэх эм, бэлдмэлийг зөв хэрэглэх,
  • Үр хөндөлтөөс сэргийлэх,
  • Стресс болон сэтгэл гутралаас сэргийлэх,
  • Нарны гэрлээс хамгаалах,
  • Дархлаажуулалтад хамрагдах,
  • Гэр бүлдээ үнэнч байх,
  • Эмчийн хяналт, үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах зэргийг дурдаж болно.