Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 04-ний 02:00 цаг хүртэлх хугацаанд “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд #Уусан_бол_бүү_жолоод" шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалтыг явууллаа.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл #жолоодсон зөрчил 

нийслэлд 108, 

орон нутагт 33 

нийт 141 жолоочийг илрүүлж учирч болох #эрсдэлээс_урьдчилан сэргийлж ажиллаа.

Мөн тээврийн хэрэгсэл #жолоодох_эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил 

нийт 29 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн_сурвалжлагдаж байгаа  иргэн, эд зүйлс 9-ийг илрүүлэн ажиллаа.  

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу

#Зөв дадал- Энгийн соёл#