Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймагт өвөлжилт хүнд байж, хавар мал төллөх цаг болсонтой холбогдуулан  хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Г.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг Алтанбулаг сумын III баг (Цөх)-ийн 10 өрхийн малчид, ард иргэдтэй өвөлжөөн дээр нь очиж уулзалт хийлээ. 

Энэ үеэр хилийн зурваст малаа эзэн хариулгагүй бэлчээрлүүлэх байх талаар сануулж, айл өрх, малчин иргэдтэй гурвалсан гэрээ байгуулав. Мөн Монгол Улсын хилийн тухай хуулийн 26, 30, 54-55 дугаар зүйлийг тайлбарлан, хилийн хариуцсан хэсгээр 2022, 2023 онд гарсан хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн өсөлт бууралт, хилийн зурваст малаа хариулгатай байлгах хуулийн заалт, зөрчилд холбогдсон иргэдэд хүлээлгэх хариуцлагын талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулж, Алтанбулаг сумын III баг (Цөх)-ийн “Киран гол” орчмын мал бүхий иргэд,  малчдыг зохион байгуулалтад оруулж “Малчдын бүлэг” байгуулан бүлгийн даргыг малчдын саналаар томиллоо.