Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Х.Ганхуяг тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч сар шинийн гарын бэлэг тараажээ. 
УИХ-ын гишүүд сонгогчдод гарын бэлэг өгдөг эл асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Х.Ганхуяг гишүүний иргэддээ барьсан сар шинийн бэлгэнд ууттай чихэр, хадаг, цаг тооны бичиг, их тайга цай зэрэг багтсан байна.