Цаг үеийн мэдээ

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс татгалзахаар гаргасан өргөдөл үнэн үү, худал уу?

Учир нь Ж.Мөнхбатын үг, үйлдэл үнэн эсэхэд баттай итгэх хүн ховор байна. Цагаан дээр хараар бичсэн өргөдлийн зураг байгаа ч УИХ-ын гишүүний албан бланкан дээр үйлдээгүй. Ж.Мөнхбат найр наадмын тайзнаас том жижиг байр, машин тэрэг амлаж, бэлэглэсэн унаа нь түгжрээд ирж яваа гэж хүртэл хэлж байсан боловч өгсөн удаа одоогоор байхгүй байгаа юм. Өөрөө ч өөрийгөө 28 настайдаа 2008 онд казинод 300 мянган доллар хожсон юм билээ гэж итгэл төгс бус эргэлзэж гайхсан шинжтэй ярьдаг хүн.