Цаг үеийн мэдээ

Гэгээн хайрын баярт зориулсан давтагдашгүй дурсамж дүүрэн, халуун дотно хайраар бялхсан нэгэн үдшийг хосууддаа бэлэглэхээр Монголын хайрын дууны сор уран бүтээлчид 2023 оны хоёрдугаар сарын 14-нд "Valentine's special"-д тоглолтоо ганцхан удаа хийнэ.

Тоглолтод Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа, С.Зоригт, А.Хишигдалай, Наки, Б.Маралжингоо, Б.Оргил болон Реппер Цэцэ зэрэг уран бүтээлчид оролцож өөрсдийн хайрын дуу, дуэт дуунуудаараа энэхүү баярын үдшийн онцгой болгох юм. Мөн супер азтан нэг хосод Dream Diamond дэлгүүрийн Алмаз эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж бэлэглэх бөгөөд бусад ивээн тэтгэгч байгууллагууд болон  зохион байгуулагчдын зүгээс олон гэнэтийн бэлгийн эздийг тодруулах юм.

Тус тоглолтод оролцож буй уран бүтээлчдийн зүгээс хосууддаа барьж буй бас нэгэн онцгой гэнэтийн бэлэг бол А.Хишигдалай болон Батчулуун нарын гайхалтай хоршин дуулах дуэт дуу юм. Мөн үзэгчдийн төсөөлөөгүй олон уран бүтээлчид хамтран дуулж өвөрмөц үзүүлбэрүүдийг толилуулах болно. 

Ерөнхий зохион байгуулагч: The Night With Us

Ивээн тэтгэгч: MSM BETASTAR /MOET champage/, Deam Diamond, Adore Premium Flower, MCS Coca Cola

Тоглолтын тасалбарыг: www.Shoppy.mn-р хүргүүлэн аваарай

Тасалбарын үнэ: 

- Энгийн тасалбар 2 хүний 247,000

- V.I.P тасалбар 1 хүний 247,000

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9911-6934, 9911-7034