Цаг үеийн мэдээ

Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам "Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт" уриан дор хоёрдугаар сарын 6-13-нд Орхон аймагт болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын өвлийн "олимп"-д 13 аймаг, долоон дүүргийн 700 гаруй тамирчид, багш, дасгалжуулагчид гүйлтийн цана, уулын цана, хоккей, тэшүүр, шорт трейк, снөүбоард гэсэн спортын зургаан төрөлд 567 багц медалийн төлөө өрсөлдөв.

Монголын бүх ард түмний XVI наадмын багийн дүн:

 ”Алдар” спорт хороо - алтан медаль 

Орхон аймаг - мөнгөн медаль 

”Хилчин” спорт хороо - хүрэл медаль  

Баянгол дүүрэг - 4 дүгээр байр

Төв аймаг - 5 дугаар байр 

 Сүхбаатар дүүрэг - 6 дугаар байр 

Хүүхдийн спортын VII наадмын багийн дүн:

Хөвсгөл аймаг - алтан медаль 

Булган аймаг - мөнгөн медаль 

Төв аймаг - хүрэл медаль 

Орхон аймаг - 4 дүгээр байр 

Сүхбаатар дүүрэг - 5 дугаар байр 

Хан-Уул дүүрэг - 6 дугаар байрт орлоо.