Цаг үеийн мэдээ

Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын Дэлхийн Аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо. 

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тэд Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялсан байдаг. 

Дашрамд дурьдахад 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан билээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.