Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос үе үеийн Монгол Улсын шигшээ багт тоглож байсан тоглогч, дасгалжуулагчдыг урьж “FIBA-2025” Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт оролцохоор бэлтгэлээ хийж буй шигшээ багтай уулзалт зохион байгууллаа. “UG Arena”-д болсон тус арга хэмжээний үеэр үе үеийн шигшээ багийн тоглогчид маань санал бодлоо солилцож, өөрсдийн туршлагаас хуваалцан зөвлөгөөгөө өгч Монгол Улсын шигшээ багтаа амжилт хүсэв. Азийн АШТ-ий урьдчилсан II шатны тоглолт хоёрдугаар 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.