Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн XIII удаагийн тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны хооронд 3-н насны ангилалаар 4 үе шаттайгаар явагдаж байна. 

Нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 121 сургуулиас шалгарсан 50 сургуулийн 98 багийн 1176 сурагч өрсөлдөж байна.

Тэмцээний хуваарь:

1. Дунд нас - 2023.03.02-04-нд 08:00 цагаас Баянгол дүүргийн БТСХ-ны зааланд;

2. Ахлах нас - 2023.03.03-07-нд 08:00 цагаас Чингэлтэй дүүргийн БТСХ-ны зааланд;

1. Бага нас - 2023.03.05-07-нд 08:00 цагаас Баянгол дүүргийн БТСХ-ны зааланд тус тус явагдана.